Онч Энх ХХК үйл ажиллагаагаа үлам бүр сайжруулж өөрсдийн финтек зээлийн бүтээгдэхүүн болох Ugloo aппликейшнтэй холбоотой үйлчилгээ, дата бааз, сервер, программ хамгамж зэрэгт олон улсын 167 оронд хүлээн зөвшөөрөгдсөн International Standard Organization (ISO) байгууллагаас баталсан ISO 27001:2013 стандартыг нэвтрүүлж дараах мэдээллийн аюулгүй байдлын бодлого болон зорилтуудыг хангаж ажиллахаар бэлтгэж байна.
Мэдээллийн аюулгүй байдлын бодлого:
1.
"ОНЧ-ЭНХ
ББСБ ” ХХК-ийн нийт харилцагчдад болон Ugloo цахим зээлийн харилцагчдын мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллана.
2.
Байгууллагын хамтрагч технологийн
түнш
байгууллагуудтайгаа хамтран
ажиллахдаа мэдээллийн аюулгүй
байдлыг бүрэн бүтэн, нууцлалтай
болон хүртээмжтэй байдлыг хангах зарчмаар
ажиллана.
3.
Байгууллагын дотоод ажилчдад мэдээллийн аюулгүй байдлыг
хүртээмжтэй, уян хатан, олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлнэ.
Мэдээллийн аюулгүй байдлын зорилтууд
1. Ugloo цахим зээлийн үйлчилгээний үндсэн систем болон дэд системүүдэд учирч болох эрсдэлийг тогтмол болон шаардлагатай тохиолдолд нэн яаралтай авч үзэж удирдаж ажиллана.
2. Учирч болох эрсдэлийг олон улсын шилдэг туршлагад тулгуурлан ISO27001, COBIT, ITIL гэх мэт стандарт фрэймворкууд ашиглан тасралтгүй сайжруулж удирдаж ажилланa.
3. Үйл ажиллагаандаа зохицуулагч байгууллага, шинэ хууль дүрэм журамд нийцүүлэн бизнес болон мэдээлэл технологийн орчинг бүрэн хангаж ажиллана.
4. Өөрсдийн шаардлагатай нөөцийг үр ашигтай удирдах, мэдлэг туршлагатай баг хамт олонтой нөөцийн менежмент хийн хамтран ажиллах, хамтын ажиллагаандаа аюулгүй байдлын бодлого дүрэм журмыг дагаж мөрдөн ажиллана.
5. Мэдээллийн аюулгүй байдлын будлианыг удирдах байдлаар аюулгүй байдлын зөрчлийг удирдан ажиллана.