“Онч- Энх” ББСБ нь 2013 оны 10 дугаар сараас эхлэн “Санхүүгийн зохицуулах хороо”-ны “Банк Бус Санхүү”-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэйгээр ажиллаж эхэлсэн. Бид үйл ажиллагааны хүрээгээ жил бүр өргөжүүлэн тэлсээр өнөөгийн байдлаар Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Багануур, Хөвсгөл 5 салбар, 20 орчим ажилтан, 1000 гаруй харилцагчтайгаар санхүүгийн зах зээл дээр амжилттай ажиллаж байна. Хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ бизнесийн болон хувийн санхүүгийн хэрэгцээнд суурилсан зээлийн бүтээгдэхүүнүүдийг санал болгож цахим технологид суурилсан үйлчилгээний шинэлэг хэлбэрүүдийг ашиглахаар зорьж байна.
Харилцагч төвтэй
Хамтын зүтгэлтэй
Үргэлж суралцагч
Ёс зүйг эрхэмлэгч