Монгол Улсын Засгийн газар, Нэгдсэн Үндэстний Байгууллага, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран “Тогтвортой хөгжлийн зорилго” нээлттэй өдөрлөгийг 2022 оны есдүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан. Энэхүү өдөрлөгийн арга хэмжээнд Холбооны гишүүн ББСБ-ууд тогтвортой хөгжлийн зорилт 8.10. “Хүн бүрт банк, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг хүргэж, өргөжүүлэх”- ын хүрээнд нэгдэж, санхүүгийн зах зээлийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд танилцуулж, иргэдийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх зөвлөгөө, мэдээллийг хүргэж оролцлоо. 


Эх Сурвалж: BBSB.mn